Нийслэлийн татвар төвөөс зугатах хүч болж чадах уу

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 15

Монголчуудын тэн хагас нь нийслэл хотдоо суурьшиж, дөрвөн уулын дундаа чихэлдүүхэн цухалдуухан амьдарч байна. Улаанбаатарын хүн ам өдөр бүр 60-90 шилжин ирэгчдээр бүл нэмж байдаг аж. Хүн амын хэт төвлөрлийг дагаад үүсч буй олон хүндрэл бэрхшээлийн нэг нь нийгмийн үйлчилгээний хүртээмж хүрэлцээний асуудал болж байна.

Төвлөрлийг сааруулах оролдлогууд ихэнхдээ талаар өнгөрдөг. Нэг хэсэг шилжин ирэгсдээс татвар авдаг байсан. Үүнийг  Үндсэн хуулийн хүн амьдрах  газраа өөрөө сонгох заалтыг зөрчсөн хэмээн адалж аашилсаар байгаад хүчингүй болгочихсон.

Нийслэл хот гэдэг статус өөрөө нь үнэлэмж, зэрэг дэв өндөртэй байх ёстой. Үгүйдээ л, амьжиргааны өртөг нь илүү өндөр , тэнд хувь хүмүүсийн биеэ авч явах соёл, ёс суртахуун, боловсрол гээд олон шалгуур нөхцөл баймаар. Тэгснээс өнөөгийнх шиг хүссэн нь хүрч ирээд хаана ч хамаагүй ханаа хатгачихаад,  халамж тусламжаар амьдардаг байж таарамгүй мэт. Тиймээс  төвөөс зугатах хүчийг бий болгох хамгийн шилдэг арга нь эдийн засгийн хөшүүрэг байх боломжтой.  Хэт төвлөрөлийг сааруулах бусдын туршлага ч бас ийм байдаг аж. Тэр бол Нийслэл хотын албан татвар юм.  Одоо манайхан яг энэ сэдвээр ярилцаж хэлэлцэж байна.

 

Нийслэл хот гэдэг статус өөрөө нь үнэлэмж, зэрэг дэв өндөртэй байх ёстой. Үгүйдээ л, амьжиргааны өртөг нь илүү өндөр , тэнд хувь хүмүүсийн биеэ авч явах соёл, ёс суртахуун, боловсрол гээд олон шалгуур нөхцөл баймаар.

 

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд “Нийслэл хот бие даасан төсөвтэй байна”, “Нийслэл хот татвартай байна, татварыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг бол Татварын ерөнхий хуулиар нийслэл хотын албан татвар нь орон нутгийн татварт хамаарахаар заасан  байдаг.

Өнгөрөгч баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ хуулийг хэлэлцэх эсэх асуудлыг авч үзээд  байнгын хороогоор үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд байна.  Тодруулбал, үдээс хойшхи нэгдсэн хуралдаан Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 20 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулсан юм.

Татварын орлогод, хөрөнгөд болон хэрэглээнд гэсэн 3 үндсэн чиглэл нөхцлөөр ногдуулдаг бөгөөд  эдгээрээс хотын татварыг ногдуулах хамгийн зохистой ангилал нь хэрэглээнд ногдуулах явдал хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл  энэ нь нийслэлийн  нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ юм байна. Зочид буудал, амралтын газар, баар рестораны үйлчилгээнээс  нэг хувийн татвар   тогтоохоор  тусгаад байгаа юм. Түүнчлэн Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 0-1.0 хувийн хязгаарт багтаан батлахаар төсөлд тусгажээ. Энэ бол ялимгүй хувь хэмжээ. Гэхдээ олны олон таван цэн гэгчээр тооцож буйгаар 40 орчим тэрбум төгрөгийг нийслэл төсөвтөө төвлөрүүлэх боломжтой.

 

Татварын орлогод, хөрөнгөд болон хэрэглээнд гэсэн 3 үндсэн чиглэл нөхцлөөр ногдуулдаг бөгөөд эдгээрээс хотын татварыг ногдуулах хамгийн зохистой ангилал нь хэрэглээнд ногдуулах явдал хэмээн үзэж байна.

 

Урьд нь  энэ хуулийн хэлэлцүүлэг  Д.Ганхуяг гишүүний гаргасан саналаар   хуулийн Төсвийн байнгын хороон дээр дахин хэлэлцэхээр болж хойшилж байсан юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг ажиллаад архи, тамхи, согтууруулах төрлийн бүх ундааны борлуулалтад 1 хувийн татвар, баар, ресторан, амралтын газар, зочид буудалд үйлчлүүлэгчийн 1 хувийн татвар ногдуулахаар болгож зорилтот татвар болгон өөрчилсөн нь гишүүдийн дунд  маргаан дагуулаад байсан билээ.   

Одоо мөрдөж байгаа дөрвөн ч хуулинд нийслэл татвартай байж болно гэдгийг тодотгосон хэрнээс одоо болтол Нийслэл татваргүй явж ирсэн.  Гэхдээ нийслэлийн татварыг бий болгосод гишүүд харилцан адилгүй байр суурьтай байна.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Эдийн засгийн хямралтай, хүндрэлтэй нөхцөл байдалтай байна гэж ярьж байгаа хэрнээ нөгөө талдаа татвар нэмэгдүүлнэ гэх нь буруу. Нийслэлийн болоод бусад татварыг нэмэхгүйгээр сайд, дарга нарын тансаг хэрэглээг хасахад ямар хэмжээний хэмнэлт гаргаж болох нь тодорхой байгаа” гэдгийг тодотгоод тэрбээр гишүүд бүгд том оврын машинаас татгалзаж бусаддаа үлгэр дууриал болоё гэж уриалаад байна.   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТАМХИ БОЛ ТЭНЭГЛЭЛ(103.26.194.98) 2025 оны 03 сарын 13

”ТАМХИ ТАТАХ МӨНГӨГҮЙДЭЭ БҮҮ АТААРХ” ГЭЖ Л ТЭНЭГ МУЛГУУ СЭТГЭДЭГ ХҮМҮҮС ТАМХИ АВЧ АМЬДРАЛ, ЭРҮҮЛ МЭНДЭЭ СҮЙТГЭДЭГ. . . . . . . . НААД ХОГИЙГ ЧИНЬ БӨБӨӨЧИД, ТРАНШЕЙЧИД ЯДАХ ЮМГҮЙ ОЛООД ХААНА Ч ТАТАЖ ХАРАГДДАГ. ТАТАХ МӨНГӨТЭЙ ХҮМҮҮС ЮМ ДАА ГЭЭД ТЭДЭНД, БАС ЧАМД АТААРХЛАА ЮУ ХА ХА . . . . . . . . . ЧАМ ШИГ МӨНГӨТЭЙ НЬ ЭНЭ ГЭЭД МӨНГӨӨ УТАА БОЛГОН ЗАМХАРУУЛАН ҮЛЭЭЖ БАЙДАГ ТЭНЭГ НЬ БИ БИШ. . . . . . . . . . . . . . ”ОЛОН СУУТНУУД ТАМХИ ТАТАЖ БҮТЭЭДЭГ” ГЭХ НЬ БҮР Ч УСАН ТЭНЭГ ТАЙЛБАР, ЯАГААД ГЭХЭЭР ЯРУУ НАЙРАГ, ДУУ ХӨГЖИМ, ЗУРАГ МЭТИЙН ТРАНС МАНСУУРЛЫН БАЙДАЛД ОРДОГ ХҮМҮҮСИЙН ТАМХИ ТАТДАГ ХЭД НЬ ЭТГЭ

1  |  0
Top