"Эх орны хишиг" нэрээр иргэдэд мөнгө олгодог байсан Хүний хөгжлийн санг татан буулгахаар болж байна. Одоогоор тус сан 1,7 тэрбум төгрөгийн өртэй байгаа бөгөөд 2018 онд өр нь дуусах төлөвтэй байгаа аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ирээдүйн өв сангийн тухай хуулийг өргөн бариад байгаа бөгөөд тус хууль батлагдмагц алдагдалтай ажиллаж буй Хүний хөглийн сан татан буугдах юм. Харин Хүний хөгжлийн сангаас олгодог Хүүхдийн мөнгө, хүүхдийн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус сангийн өр барагдтал Ирээдийн өв сан хариуцах юм байна.
Онцлоход, улс орон бүр байгалийн баялгийн тодорхой хувийг санд төвлөрүүлж, түүнийг тодорхой хугацаанд зарахгүй байж, хуримтлал бий болсны дараа шаардлагатай зүйлд хөрөнгө оруулалт хийж зарцуулдаг байна. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл нь үүн рүү зорьж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )
Манайх ямарваа нэг шинэ ажил хийхдээ хэзээ ч судалгаа хийхгүйгээр дандаа цээжний пангаар хийдэг. Нэг нь гарч ирээд нэг юм хийнэ, дараагийнх нь гарч ирээд тэрийг нь үгүй хийнэ. Ерөнхийлөгчийн санаачилж байгаа энэ санг дараагийн ерөнхийлөгч гарч ирээд байхгүй болгох учраас хурдан мөнгийг нь хувааж идэхийн төлөө л ажиллана.