2016 он сонгуулийн жил. Тэгвэл сонгуулийн жилийг угтан намууд сонгуульд санаа зовж, ажилдаа орж эхлэсэн гэж хэлж болно. Энэ удаагийн сонгууль ямар системээр явагдах талаар дорвитой шийдэлд хүрээгүй байгаа. Тэгвэл МАН-аас 2016 оны УИХ-ын сонгуулийг жижиг 76 тойрог буюу мажоратор байх ёстой. Энэ талаар ард иргэдээс санал авна. Найман тэрбум шаардлагатай хэмээн мэдэгдэж байсан. Харин тэд энэ байр суурин дээрээ бат зогсохгүй нь бололтой. Өчигдөр хуралдсан МАН-ын бүлгийн хурлаар Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн талаар хэлэлцэж 48 гишүүн тойргоос сонгогдож 28 нь намын жагсаалтаар УИХ-д орох нь зөв гэдэг дээр санал нэгдсэн байна. Мөн тус намын бүлгийн хурлаар Оюутолгойн гэрээний талаар санал солилцож, англи, монгол хэл дээрх хувилбарыг давхар тулгаж үзэх шаардлагай гэсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )
Анхнаасаа зөв бурууг нь таних чадвар байхгүй байсан уу? Бүх юм худлаа байсан.Ард түмнийг залилсан.Тооцоо хийнээ та нартай.