“ASIAS GOT TALENT”‬ шоуны ялагч өнөөдөр тодорно

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 14

“Asias Got Talent”шоуны сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 10-нд болсон билээ. Манай улсаас тус шоунд оролцсон ардын урлагийн "Хөсөгтөн" хамтлаг шилдэг оролцогчоор шалгараад байгаа. Уг тэмцээний сүүлийн шатны санал асуулга энэ сарын 11-ний өдрийг хүртэл явагдсан билээ. Тэгвэл өнөөдөр шилдэг есийн гала тоглолт болох бөгөөд энэ үеэр ялагчийг зарлах юм. 

 Тэмцээний ялагч  100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхтэй болно. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top