Зуны нээлтийн хөгжмийн наадам – ”SUMMER FEST 2015” болно

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 12

  Энэ зуны задгай нээлтийн хөгжмийн наадам – Summer Fest 2015 Улаанбаатарын хотын маань Төв цэнгэлдэх хүрээлэнд 2015 оны 5-р сарын 29-ны 19 цагаас болно. Монголын хөгжмийн урлагийн сор болсон уран бүтээлчид оролцох нээлтийн шоу, электрон хөгжим, бүжгийн наадмыг зохион байгуулахаар ажиллаж байгаа юм байна. Удтал хүлээсэн зуны улирлын нээлтийг хотын залуус маань төв цэнгэлдэх хүрээлэндээ нээхээр тэсэн ядан хүлээж байна. Summer Fest 2015 шоу фестивалд амьд хөгжим, hip hop, R&B, Mongolian Best DJ’s, шилдэг бүжигчид, усны хувцасны халуухан шоу, лазер гэрлийн шоу зэрэг сонирхолтой арга хэмжээнүүдийг багтаан олон улсын томоохон фестивалуудын адил шинэлэг, сонирхолтой сонирхолтой байдлаар зохион байгуулах юм байна. Их хотын залуусаа SUMMER FEST 2015 зуны нээлтийн шоу фестивалд хүрэлцэн ирж  мянга мянган залуусын давалгаанд нэгдэхийг урьж байна. Тасалбарыг 1900-1950 лавлах үнэгүй хүргэлт, HiFi –ын салбаруудаар болон www.easyticket.mn -с худалдан аваарай. УТАС:9903-1800

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top