Оюутолгойн гэрээний асуудал энэ долоо хоногт шийдэгдэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 12

Манай зүгээс татварын 30 сая ам.долларын актыг хүчингүйд тооцож, хоёр дахь шатны санхүүжилтийн хүрээнд нэр бүхий банкуудаас авах зээлийн дүнг хүлээн зөвшөөрөхөөр болоод байгаа. Тэгвэл Оюутолгойн асуудал энэ долоо хоногт шийдэгдэх талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Тэрбээр "Рио Тинто"-гийн төлөөлөгчид ирэх долоо хоногт ирнэ. Энэ удаад бид эцсийн шийдэлд хүрнэ гэж итгэж байна. Учир нь голлох асуудлуудаа шийдсэн. Техникийн шинжтэй жижиг асуудлууд үлдсэн хэмээсэн юм.

Өнгөрсөн хугацаанд TRQ буюу Оюутолгой компанийн олон улсын зах зээл дээрх хувьцааны ханш 3 ам.доллараас 4.3 ам.долларт хүрч, 43 хувиар нэмэгдээд байна. Харин Ерөнхий сайдын мэдэгдсэний дагуу энэ долоо хоногт гэрээг зурвал хувьцааны ханш богино хугацаанд 5-5.5 ам.долларт хүрэх боломжтой хэмээн эдийн засагчид үзээд буй. "Рио Тинто"-гийн зүгээс гэрээг яаравчлахгүй гэдэгээ ч илэрхийлээд амжсан. Юутай ч энэ долоо хоногт "Рио Тинто"-гийн төлөөлөгчид ирж Оюутолгойн гэрээний асуудлыг эцэслэх эсэх нь нэг тийш болох юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jnjk(103.26.194.64) 2025 оны 03 сарын 13

oyutolgoig buzaagaad bul

1  |  0
irgen(150.129.140.108) 2025 оны 03 сарын 13

gainuud bitgii gai bolooroi gej heleye

1  |  0
Top