МАХН-МҮАН-ын "Шударг Ёс" эвслийн удирдах зөвлөл маргааш хуралдахаар болсон байна. Уг хуралдааныг "Шударга Ёс" эвслийн дэд дарга Д.Тэрбишдагва удирдан явуулах бөгөөд хуралдаанаар хэлэлцэх гол асуудал нь Тавантолгой орд байх агаад эвслийг бүрдүүлж буй 2 нам энэ асуудлаар байр сууриа нэгтгэх ажээ. Зөвлөлөөс гарсан шийдвэрээр Таван толгой орд газрыг ашиглахтай холбогдсон асуудлаар УИХ дахь "Шударга Ёс" эвслийн бүлэгт чиглэл өгөх юм.

Сэтгэгдэл ( 0 )