У.Хүрэлсүх: Энх тайван тогтоох үйлсд монголчуудын хувь нэмэр их

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 08

Гадаад хэргийн яам өнөөдөр Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ “Дэлхий дахинаа энх тайван тогтоох үйлсэд Монголын ард түмний оруулсан хувь нэмэр, баатарлаг гавьяаг нэхэн дурсаж, дайны хүнд жилүүдэд монгол хүн бүр “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” гэсэн нэгэн уриан доор нэгдэж Зөвлөлтийн ард түмэн, Улаан армийн найдвартай ар тал болж байсныг онцлон тэмдэглээд  Аугаа Эх орны дайнд гар бие оролцож явсан ахмад дайчиддаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө”.

Арга хэмжээний үеэр Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан бүтээсэн “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө” нэртэй түүхэн гэрэл зургийн цомог, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” баримтат киноны нээлт боллоо. Дэлхий даяар 60 гаруй сая хүний алтан амийг авч одсон дэлхийн хоёрдугаар дайны ялалтад Монголын ард түмний оруулсан хувь нэмэр, бүтээсэн гавьяаг харуулсан “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө” нэртэй түүхэн гэрэл зургийн цомгийг ШУА-ын Түүх, археологийн хүрээлэн, Үндэсний архивын ерөнхий газрын хамт олон бүтээсэн бол “Зовох цагт нөхрийн чанар танигдана” баримтат киног Сэмүүн студи бүтээжээ. Эдгээр бүтээлүүд нь Аугаа Эх орны дайны ялалтын үнэ цэнийг залуу хойч үедээ сурталчлан таниулах дорвитой бүтээл болжээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, Агуу их эх орны дайнд гар бие оролцсон ахмад дайчид, манай улсад үйл ажиллагаа явуулж буй ОХУ-ын соёл урлаг, сургууль, бизнесийн байгууллагын төлөөлөл зэрэг 200 орчим хүндэт зочид урилгаар оролцож, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.145) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

1  |  0
Оросууд Украинаас га(103.26.194.148) 2025 оны 03 сарын 13

Тэгээд яах гэж наад Георгиевский лент зүүгээд байгаа юм наад лент чинь одоо Украинчуудыг алж байгаа Оросын үндэсэрхэг үзэлтнүүдийн билэгдэл болчихоод олон орон хориглоод байгаа шүү дээ

1  |  0
Top