Албан татварын хуулийн төслийг байнгын хороонд хэлэлцэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 08

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаа 53.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Уг хуралдаанаар нийслэлийн албан татварын тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа бөгөөд Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийг УИХ-ын төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажиллаад архи, тамхи, согтууруулах төрлийн бүх ундааны борлуулалтад 1 хувийн татвар, баар, ресторан, амралтын газар, зочид буудалд үйлчлүүлэгчийн 1 хувийн татвар ноогдуулахаар болгож өөрчилсөн юм. Энэ асуудал нь гишүүдийн дунд маргаан үүсгэн юм. Харин энэ асуудлын анхны хэлэлцүүлгийг байнгын хороон дээр хийх санал гаргаснаар Төсвийн байнгын хороон дээр дахин хэлэлцэхээр боллоо.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top