”Asia”s got talent” наадмын сүүлийн шалгаруулалт өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 07

Азид зохион байгуулагдаж байгаа "Asia”s got talent" шоунд манай улсаас "Хөсөгтөн" хамтлаг оролцож маш амжилттай явж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт тус шоуны шилдэг есөн оролцогчийг шалгаруулахад "Хөсөгтөн" хамтлаг шилдэгт багтаж чадсан. Тэгвэл өнөөдөр шоу тэмцээний эцсийн шатны шалгаруулалт болох гэж байна. Тэмцээний ялагчид 100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийг авах юм. Тиймээс Монгол улсын нэрийг дэлхийд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа "Хөсөгтөн" хамтлагийнхандаа өндөрөөс өндөр амжилт хүсэе.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochi (150.129.140.92) 2015 оны 05 сарын 07

zaluusaa amjilt

0  |  0
Top