УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Оюутолгойн Эвлэрлийн гэрээний талаар тодруулахаар асуулга хүргүүлсэн билээ. Өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ нар дээрх асуулгынхаа талаар мэдээлэл хийсэн юм. Тэд Оюутолгойн гэрээг хууль зүйн утгаараа хүчин төгөлдөр бус хэмээн үзэж байгаа бөгөөд гэрээнд шалгалт хийхэд хөрөнгөө илүү оруулсан , баримт байхгүй хэрнээ нэг миллиард 500 сая төгрөг илүү оруулсан. Мөн борлуулалтын мөнгө дандаа гадагшаа явдаг, баримтын шалгалт хийсэн материалаа хоёр жил гаруй хугацаанд нуусан. Нуусан баримтыг олоод Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд өгөөд гурван сар болж байгаа ч одоог болтол хэлэлцээгүй , гэрээг нууж байгаагийнхаа цаана тэр орд, газар, гэрээгээ барьцаалж магадгүй байдал үүссэн. Яагаад гэхээр ийм санал тавьсан , энэ бүхэнд үнэхээр болгоомжтой хандах хэрэгтэй хэмээн мэдээллээ. Мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг анхнаас нь зөв хийж, зөв голдрилд оруулах ёстой гэсэн байр суурьтай гишүүд ард түмний эр ашгийн төлөө энэ гэрээний асуудлыг яаралтай шийдэж ил болгох ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 3 )
Энэ тэнэгүүд нэг удаа улс орноо бодоод хоёр толгойн асуудалд оролцохгүй байвал Монголын буян заяа их баярлана даа.
DEMJIJ BAINA. EZEN N YUMAA MEDEJ EREG N USAA HASHDAG GEJ ERTNII SAIHAN MONGOL UG BAIDAG. ENE TSAG IREH YUSTOI. BUH YUAMAA EZNEES N NUUDAG BULHAITAI GEREEG IL BOLGOJ SAIJRUULAHIIG SHAARDAJ BAINA. MONGOLD ULDEH HUVI N HUULI YOSNIII DAGUU ULDDEG ASHIG UNADAG BAIH YOSTOI SHUU DEE. ENE BOL MONGOL HUN BUR BODOJ HELJ SHAARDAH YOSTOI. EDGEER HUMUUSIIG MUULJ BAIGAA HUMUUS BOL HEN BE GEDEG N OILGOMJTOI.
За одоо бур мэдрэлтээд эхэллээ Юмыг нурааж байж санаа амардаг ийм хумуус улс орны хугжилд Мун ч их Гай болно доо