2014 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 17

Чуулганы хуралдаан 15 цаг 30 минутад 53.9 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанд Ерөнхий сайд  Ч.Сайханбилэг  татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийх байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар хүрэлцэн ирэх боломжгүй болсон байна. Уг асуудалтай холбогдуулан байлцах ёстой Шадар сайд У.Хүрэлсүх   хээрийн түймэр гарсан Сүхбаатар аймгийг зорьсон бол, Сангийн сайд Ж.Эрдэнэбат Олон улсын валютын сангийн  хаврын уулзалтад оролцож байгаа шалтгаанаар хүрэлцэн ирэх боломжгүй болжээ.  Чуулганы хуралдааны эхэнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга  С.Баярцогт Ерөнхий сайдын мэдээллийг хойшлуулж, дараагийн асуудал болох   Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг  хэлэлцэх гориын санал гаргасан. Горимын саналаар санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэнээр Ерөнхий сайдын мэдээлэл  долоо хоногоор хойшилж байна.  Яг одоо  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг  хэлэлцэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top