УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Мөн өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж сонгуулийг ямар системээр явуулахыг ард иргэдийн санал асуулга авах шийдвэрийг гаргасан байна. МАН УИХ-д ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барих аж. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Ард нийтийн санал асуулгатай холбоотой асуудлаар намрын чуулганы завсарлагааны хугацаанд 20 аймаг, сумдад ажиллахдаа иргэдийн саналыг сонссон. Энэ явцад иргэд сонгуулийн тогтолцоотой холбоотой УИХ-ын гишүүн нь ард түмнээс сонгогддог байх, төрийн эрх мэдэл ард түмний гарт байна, сонгогдсон УИХ-ын гишүүнээр дамжуулж төрийн эрхийг барина гэсэн Үндсэн хуулийн заалт хэрэгжихгүй байна гэсэн. Намын нэрээр жагсаалтад ордгийг болих хэрэгтэй гэсэн асуудал ярьж байсан. Тиймээс “тийм, үгүй” гэсэн хоёрхон хариулттай, асуулт тавина. 100 хувь ард түмнээс сонгогддог байх уу эсвэл намын жагсаалтаар сонгогдох уу гэдэг асуулт явна. Үүнд хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр гарахгүй. Үүнийг зургадугаар сардаа багтаан зохион байгуулаад явуулах боломжтой" гэв.

Сэтгэгдэл ( 1 )
хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр гарахгүй гэж сайхан бурж байнаа,наандаж Саналын хуудас хэвлүүлэхэд л зардал гармаар юм