Маргааш буюу энэ сарын 06-ны өдөр 11.40 цагаас УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Чуулганы нээлтийн дараа нам бүлгүүд хуралдах аж. Энэ: сарын 03-ны өдрийн УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар Хаврын чуулганы эхний долоо хоногийн хэлэлцэх асуудлыг хэлэлцэж баталсан юм.
04 дүгээр сарын 09-ний Пүрэв гарагт 09.00 цагаас эхлэн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Үүнд:
-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар цэцийн дүгнэлт;
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Тогтвортой амьжиргаа III төслийн санхүүжилтийн хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Казиногийн тухай, Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар, 2015.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нарын 8 гишүүн 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Сэтгэгдэл ( 1 )
Esvel sandal yarij baidag esvel shal khereggui khuuli khelecsen bolj cag baralkh yum daa.Ene khural tarval taarna daa.Gol n darga n muu baina esvel dargaa soli.Tuukhend khjamgiin dampuu ikh khural bolj taarlaa.