”Playtime” зургаадугаар сарын 27, 28-нд болно

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 03

Амьд хөгжмийн “Playtime” наадам зургаадугаар сарын 27, 28-нд болно. Жил бүрийн долдугаар сард болдог тус наадам энэ жил Нийслэлийн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд ийнхүү товоо өөрчлөн Гачуурт дахь “Монгол шилтгээн”-д болно. 14 дэх жилдээ зохион байгуулагдах тус наадмын зорилго Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт, чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд оршиж байгаа юм. “Playtime-2015” наадамд олон улсын болон Монголын 35 хамтлаг, дуучин, DJ нар оролцон, 2014-2015 онд бүтээсэн шинэ уран бүтээлээ толилуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top