Дээд шүүхийн шүүгчдийн асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 03

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчийн шалгуур хангасан дөрвөн хуульчийн нэрсийг тодорхой болгосон байна. Ингэснээр нэрсийг УИХ-д өргөн мэдүүлэх бөгөөд нэр тодорсон дөрвөн шүүгчийн томилох эсэх асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэхээр болжээ.

УДШ-ийн дөрвөн шүүгчийн сул орон тоонд хуульчдын дунд бүртгэл явуулж Шүүхийн мэргэшлийн хороо шалгуур хангасан 20 хуульчийг бүртгэн  өнгөрөгч гуравдугаар сарын 9-нд “Ардчилсан ёс төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох нь” сэдэвт эссэ бичлэг, “Мэдээллийн технологийн хэрэглээний чадвар”-ын шалгалт авсан байна. Мөн  Үндсэн хуулийн зүйл заалтад онолын тайлбар бичих, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дүн шинжилгээ хийж, дүгнэлт бичих, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд баримтлах ёс зүйн мэдлэг шалгах, эссэ илтгэх болон зан төлөвийн ярилцлагын шалгалтууд  өгчээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд шүүгчээр Г.Алтанчимэгийг, П.Золзаяаг, Захиргааны хэргийн танхимд П.Соёл-Эрдэнийг, Эрүүгийн хэргийн танхимд Ч.Хосбаяр нарыг томилуулахаар нарыг  нэр дэвшүүлсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top