Хөвсгөл аймгийн нэгэн суманд хөхөө өвлийн хүйтнээр эцэг хүү хоёрынх нэг өвөлжөөнөөс салж нүүж байна гэнэ. Ардын намын архаг гишүүн аав, АН-ын балчир гишүүн хүүтэйгээ үзэл бодлоосоо болж тангараг тасарч нэг өвөлжөөнд байтугай нэг голд багтахаа больж хөр цасны хайруугаар холдож нүүсэн нь энэ гэнэ.
Бас нэгэн явдал. 2012 оны сонгуулиар Чингэлтэй дүүргийн нэгэн хорооны өрхийн тэрүүн нь МАН-ын тугийг байшин дээрээ байршуулахаар авчирчээ. Сайндаа ч биш, туг хатгасны урамшуулал гэж мөнгө өгдөг юм байна. Мань эр тэр хэдэн төгрөгт нь болохгүй юу. Тэгсэн чинь, АН-ыг дэмждэг эхнэр нь мөнөөх тугийг нь дээвэр дээрээсээ авч шидэж бөөн хэрүүл үүсчээ. Эцэст нь эхнэр нөхөр хоёр мөнөөх тугнаас болж салсан үнэн түүх буй.
Иймэрхүү жишээ энд тэндээс зөндөөнийг түүж болно. Намаараа талцдаг, үзэл бодлоороо ханарч хуйлардаг энэ хандлага монголчуудын эеийг эвдэж, эвийг нь задалж байна. Өнөр хүн эвгүй бол өнчин хүний доог хэмээн монголчууд ярьдаг. Ер нь эв эвийг сануулсан сургаал сануулга цөөдөөгүй.
Монголд өнөөдөр олон зүйл хэрэгтэй байгаа. Ногоон мөнгө, хөрөнгө оруулалт, төмөр зам, бензин тос, цахилгаан станц гэхчлэн дутагдаж гачигдаж буйгаа тоочоод байвал баахан материаллаг зүйлийн уртын урт жагсаалт болно. Дутуу гучуу юм их байж болох ч юу юунаас илүү үгүйлэгдэж байгаа нь монголчуудын хувьд эе эв болоод байна. “Эетэй бол зөвтэй” гэж аль ч талаас нь харсан яахын аргагүй үнэн үг бий.
Бас “Эвтэй байхдаа хүчтэй” гэдэг үг уг нь их үнэн бөгөөд хүчтэй үг. Н.Энхбаяр л хэлсэн болхоор үнэ цэнийг унагаад байгаа болохоос биш энэ бол эцэг өвгөдийн маань бидэнд үлдээсэн сануулга. Харин эргэж бидэнд сануулсан нь Н.Энхбаяр.
Төрийн ордонд, түмний нүдэн дээр Их Хурлынхан нам бүлгээрээ талцан хэрэлдэж, хуруу гараа чичилцэж, бие биеийнхээ өөдөөс салаавч гаргаад сууж байх нь ердийн хэм хэмжээ болчихсон харагддаг. Хэрүүлийн гал өрдөж, хэл амаа “билүүдэж” зодоон цохиондоо хүрдэг эх оронч улс төрчид ёс зүйгүй үйлдлээрээ олон түмэнд “үлгэрлэж” байгаа нь нэг бус удаагийнх.
Энэ ч бага хэрэг. Эрх барьж буй хүчнээ аль болох муухай харагдуулахыг хичээж, хийж хэрэгжүүлж байгаа бүхнийг нь хараар будаж, үүний ард үндэсний эрх ашиг, үлдэж хоцорч өдий хүрлээ. Зүй нь сөрөг хүчин байлаа ч хийсэн сайн үйлийнх нь төлөө үгээр мялааж, урмаар шагнаж байх ёстой биш гэж үү. Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэдэг биз дээ. Эрх мэдэл эзэгнэхийн төлөө тангарагаа тонгорог болгож байгаа улс төрчдийн увайгүй жишиг хаа холын тэртээх Хөвсгөлийн малчны хотонд хүрсэн нь эхэнд дурдсан тэр жишээ болж мөн.
Монгол Улс өмнөх нийгмийн үед хөгжлийн хөтөлбөрөө тав таван жилээр төлөвлөж хэрэгжүүлдэг байлаа. Гэтэл ардчиллын буянд тарвалзаж буй энэ 20 гаруй жилд улсын хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлөт гэх юмгүй, зөвхөн сонгуульд ялсан намын үзэл, үзэмжээр хөгжлийн бодлого хөтлөгдөж ирсэн.
Ингэснэээр өмнөх Засгийн хийснээ дараагийнх нь үгүйсгэж, үндсэндээ хөгжлийн төлөөх алхам маань үгүйсгэлийн үгүйсгэлээр явж ирлээ. Хоёр нам эвсэж эрх барьж байсан нь цөөнгүй. Ингэлээ гээд тэд асуудлын ард нь гарч байсангүй. Эцэст нь бие биеэ чичлээд сонгуулийн өмнө салж сарнидаг. Улс орны эрх ашгийн томоохон асуудлыг хамтран шийдвэрлэнэ хэмээн хамтарсан энэ удаагийн МАНАН ч бас нэг иймэрхүү янзаар сонгуулийн өмнө сарниж магадгүй. Өдгөөгийн УИХ-д суудалтай намууд хамтарч улс орны дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулна хэмээн дуулдаж буй. Өөрөөр хэлбэл нэг нам гарч ирээд нэг юм хийдэг, өмнөх бүхнээ баллуурдаж орхидогыг болино гэсэн үг. Хамтарч төлөвлөснөө хэн хэн нь үргэлжлүүлээд явна гэж байна. Үнэн бол сайхан л сонсогдож байна. Ингэх нь эх орны эрх ашиг л даа. Танай, манай нам гэхээсээ илүүтэй улс орныхоо асуудлыг хамтарч байгаад ярилцдаг, монголчуудаа яаж сайхан амьдруулах вэ, яаж улс орноо хөгжүүлэх вэ гэсэн шийдлээ хардаг, тэгээд түүнийгээ хэрэгжүүлдэг байвал гоё харагдана даа.
Монголчууд цөөхөн. Тэгээд дээр нь эв нэгдэлгүй, шуудайнд хийсэн эвэр шиг байвал гадныхны бэлэн зэлэн зууш болж, баялгаа барж, бадар барих дээрээ тулж мэднэ.
Улс орон бол өрх гэрээс бүрддэг. Өвөлжөөнөөсөө эцэг хүү хоёр салж нүүнэ гэдэг угтаа улс орны нэг эд эс задарч хэврэгшиж байгаагийн шинж. Хэдхэн хоногийн өмнө хэсэг улс төрчид цэнхэр дэлгэцээр иргэдээ хувьсгалд уриалж байгаа харагдана лээ. Үнэхээр Монголд хувьсгал хэрэгтэй байгаа юм бол “Эв эе”-ийн хувьсгал л хэрэгтэй байна. Эвтэй байж л бид “буга” барина.
П.Булган
Сэтгэгдэл ( 7 )
Монголын түүхэнд удирдагч нар хэр шудрага байна тэр цаг үед хүчирхэг байсан түүх бидэнд бий эвтэй байхдаа хүчирхэг гэхийн оронд эрхэм дарга нар шудрага байж үзээчээ өнөөдрийн нийгэмд хэн долигнуур, хэн бялдууч, урваач шарваач нөхдүүдээр өөрийгөө бүү хүрээлүүл мэдлэгтэй шудрага хүнээ олж аиллуул тэгсэн цагт монгол орон хөгжин цэцэглэнэ.
Үнэхээр энэ монголчуудад эв эе л хэрэгтэй байна. Бие биеэ хэмлэж амьдрахаа болих хэрэгтэй
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг ч мөн эрүүлжүүлнэ. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 3-р сарын 21-ны Бямба гаригт АУ-ы доктор тус бүтээгдэхүүний талаар лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038
Улс орны хүчирхэг байх гол цөм эх орноо гэсэн нэгэн сэтгэлтэй эв,нэгдмэл санаатай байдаг нь олон улсын жишээнээс харж болно шүү дээ.Хамгийн гол нь Монголчууд биднийг эвтэй бус байлгах,аав ээж ах дүү төрөл төрөгсөдийг хооронд нь талцуулж эвдэрцүүлж үймүүлж байгаад л асуудал оршоод байна.Бид тал бус эвтэй байж бусад улс шиг хөгжих ёстой.Гадаадын мэргэжилтэнгүүдээр гаднаас улсаа удирдуулахгүй л баймаар байна.
Манай улсын улс төрийн одоогийн байдал манжид эзлэгдэхийн өмнөх дотоодын тэмцэл хямралтай бараг ижил төвшинд байгаа бүгд эрх мэдэлийн төлөө дайтаад л, нэг ялгаа нь гэвэл азаар бие биенийгээ хөнөөхгүй байна