П.Идэржавхлан тоглолтоо хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 25

Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийн бий болгож, "Ижий энтэй эгч", "Аавыгаа санахаар", “Хөөрхөн тэр минь”, "Дүүгээ санана", “Дорнын бүсгүй”  зэрэг олон сайхан хит дуугаараа дуунд дуртай ард түмэндээ хүндлэгдсэн дуучин П.Идэржавхлан уран бүтээлийн хоёр дахь тоглолтоо ирэх сард хийх гэж байна.

  Түүний хувьд олон сайхан хит дуунуудаасаа түмэн олны талархлыг ихэд хүлээсэн “Ижий энэтэй эгч” хэмээх эрхэм сайхан дуугаараа тус тоглолтоо нэрлэсэн байна. Тоглолт ирэх сарын 4-нд 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох юм. Ийнхүү олон олон үзэгч, сонсогчдын хүслийн учиг тайлагдаж, авъяаслаг уран бүтээлч маань ижийн энэтэй олон гайхалтай эгч нарыг магтан дуулахаар тоглолтынхоо бэлтгэлд хэдийн оржээ.

С.Үнэг

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top