Ус түгээх газрууд 10.00-20.00 цаг хүртэл ажиллана

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 18

Ус сувгийн удирдах газраас гэр хорооллын худаг, ус түгээх байруудын сар шинийн баяраар ажиллах цагийн хуваарь гаргажээ. Баярын өдрүүдэд цэвэр, бохирын шугам хөлдөх, бохирын шугам бөглөрөх зэрэг аваар осол гарах үед, Ус суваг усжуулах газар болон зөөврийн ус хангамжийн алба, салбаруудын нэгдсэн албадууд дээр гарч байгаа хариуцлагатай жижүүр, инженерүүдэд хандаж болох юм байна. Мөн үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016 утаар авах гэнэ.

Харин гэр хорооллын ус түгээх байрууд өнөөдөр 10.00-20.00 цаг хүртэл ажиллана. Харин маргааш буюу шинийн 1-нд амарна. Шинийн 2-нд 10.00-14.00 цаг, шинийн гурванд 15.00-19.00 цаг, шинийн дөрөвнөөс хуучин цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top