Ажил, сургууль 23-наас эхэлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 18

Сар шиний баярыг тохиолдуулан албан ёсоор бүх нийтээрээ амардаг билээ. Харин сар шинийн баяраар хэдэн өдөр амарч хэзээ ажил, сургууль орох талаар иргэдийн дунд олон таамаг яваад байгаа. УИХ-аас 2013 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар сар шинийн баяраар гурав хоног амардаг болсон. Тиймээс маргаашнаас эхлэн 22-ны өдрийг хүртэл бүх нийтээрээ амрах юм. Харин 23-ны даваа гарагаас ердийн цагийн хуваариар ажил, сургууль орох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top