Шинийн нэгний өглөө хэрхэн мөрөө гаргах вэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 18

 Сар шинийн нэгний өглөө хэн хэрхэн зүг мөрөө гаргах ёстойг та бүхэнд хүргэж байна.

ГАЛ СУУДАЛ

Зүүн урд зүгт гарч, урд зүгээс ирнэ. “Ум базар дагийний хум мама бизьяа суухаа" гэсэн тарни уншина. Зүүн хойд зүгт чүдэнз зураад ус, цасаар унтраа. Улаан өнгийн эд хувцаснаас болгоомжилж, өвс шарлах үед анхааралтай байгаарай.

ШОРОО СУУДАЛ

Баруунтаа гарч, баруун урдаас ирнэ.“Ум бадмаа дагийний хум мама бизьяа суухаа" гэсэн тарни уншина. Газарт модны үртэс цац. Чулуу шороо хөдөлгөнө. Эсвэл агаарт цаас хийсгэж бас болдог. Үнэт эдлэл, шар өнгийн эдлэл авахыг тэвч. Газар ухах, мод тасдах, чулуу ховхлох үйлийг цээрлэвэл зохистой. Жалганы ам харлах хаврын саруудад анхаараарай.

ТӨМӨР СУУДАЛ

Зүүн хойд зүгт гарч, баруунаас ирнэ. “Ум раднаа дагийний хум мама бизьяа суухаа" гэсэн тарни уншина. Багахан гал гаргаад төмөрт хүргэ. Төмрийн зүйл хая. Төмөр эдлэл, хутга мэс бүү ав. Ариун бус идээ ундаанаас татгалз. Гол ус зайрмагтаж хөлдөх үед анхаараарай.

ОГТОРГУЙ СУУДАЛ

Зүүн хойд зүгт гарч, баруун хойноос ирнэ. “Ум базар пагма дагийний хум мама бизьяа суухаа" гэсэн тарни уншина. Агаарт цаас хийсгэн, шороо чулуу хөдөлгө. Амьтны амь бүү тасд. Нохой тэжээх, хөх өнгийн эд авахыг цээрлэн, уул хаданд авирахдаа болгоомжлоорой.

УС СУУДАЛ

Зүүн тийш гарч, хойд зүгээс ирнэ. “Ум гарма дагийний хум мама бизьяа суухаа" гэсэн тарни уншина. Ус асгаад дээгүүр нь алх. Хар өнгийн эд зүйлээс болгоомжилж гахай, загасны мах идэхээ тэвчээрэй. Хур борооны улиралд болгоомжил.

УУЛ СУУДАЛ

Баруун хойд зүг рүү гарч, зүүн хойноос ирнэ.“Ум будда дагийний хум мама бизьяа суухаа" гэсэн тарни уншина. Уул руу модны үртэс цац. Шороо чулуу хөдөлгө. Ан ав хийх, нойтон мод таслах, бохир идээ ундааг тэвчиж хар өнгийн эд авахыг тэвч. Өвс хатаж газар хөдлөх үеэр анхаараарай.

МОД СУУДАЛ

Хойд зүг рүү гар, зүүн зүгээс ирнэ. “Ум базар дагийний хум мама бизьяа суухаа" гэсэн тарни уншина. Мод хугалж хаяна. Хөх өнгийн эд зүйл авах ургаа мод таслах, гөрөөсний мах идэх, араатны арьс авах зэргийг цээрлэнэ. Мод гөлөглөх үеэр анхаараарай.

ХИЙ СУУДАЛ

Урд зүг рүү гарч, зүүн урдаас ирнэ. “Ум базар пад дагийний хум мама бизьяа суухаа" гэсэн тарни уншина. Цаас урж хийсгэ. Мөн чулуу, шороо хөдөлгөж болно. Хэрүүл маргааныг тэвчиж, шар өнгийн эд авахдаа болгоомжлоорой. Хавар, намрын цагаар анхаар.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.143.233) 2025 оны 03 сарын 13

aldaatai medeelel baina .zuw zurkhai tawiach dee

1  |  0
zochin(150.129.143.233) 2025 оны 03 сарын 13

aldaatai medeelel baina .zuw zurkhai tawiach dee

1  |  0
Top