Сонгууль болоход даруй нэг жилийн хугацаа дутуу байгаа ч сонгуулийн сурталчилгаанууд ил, далд хэлбэрээр явагдаж эхэллээ. Саяхан Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар цэвэр усны сав дээр өөрийнхөө цээж зургийг хэвлүүлсэн нь шуугиан тарьсан. Тэгвэл усаар бас нэгэн хурган дарга усаар сонгуулийн сурталчилгаагаа хийж байна. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН-аас сонгогдсон Г.Төмөрбаатар Сүхбаатар дүүргийн иргэдэд үнэгүй ус өгч байна. Тэрбээр зүгээр ч ус тараагаад зогссонгүй хулдаасан дээр өөрийнхөө зургийг нэр ус, албан тушаалтайгаа хэвлүүлжээ. Үүнийгээ зарим худаг дээр бараг л зүү орох зайгүйгээр эрээн болтол нь наасан аж. УСУГ-аас түүнд анхааруулан байж сурталчилгааг нь худгийн ханаас хуулж авсан байна.
Тэрбээр “Ус чандмань эрдэнэ” гэсэн аян өрнүүлж буй бөгөөд үүнийгээ “уламжлалт” хэмээн тодотгосон байна. Үүнээс үзвэл жил бүр ийнхүү үнэгүй усаар өөрийгөө рекламддаг бололтой. Г.Төмөрбаатар өмнө нь Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга, 2009-2011 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга байсан нэгэн. Тийм ч учраас Сүхбаатар дүүргийн сонгуульд өрсөлдөхөөр ийнхүү “шоу”-гаа эхэлсэн бололтой.

Сэтгэгдэл ( 1 )
Zarim neg iimerhuu mulguu uls torch nertei manuuhainuudiig setgel medreliin ovchtei baih gej boddog yum