УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбээ “Ноён уулаа аврая” хөдөлгөөнийхнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр өчигдөр орой Ноён уулаа аврахаар өлсгөлөн зарлаад байгаа иргэдтэй өөрийн биеэр очиж уулзсан байна. Сэлэнгэ аймгийн нутагт байрлах Гацууртын ордыг ашигуулахгүй хэмээн эсэргүүцэж хэсэг бүлэг хүмүүс өлсгөлөн зарлаад 60 гаруй цаг болж байгаа билээ. Тэдний уг үйлдлийг Ш.Сайхансамбуу дэмжиж байгаа бөгөөд өөрийн санаачилсан “Урт нэртэй” гэгдэх хуулиа хамгаалахын төлөө байгаагаа мөн хэлсэн . Гол мөрний урсац, бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн заалтад Гацууртын орд яах аргагүй хамаарна гэж хөдөлгөөнийхөн үзэж байгаа бөгөөд хуулийн өөрчлөлт, ашигт малтмалын хуулийг хамтад нь хэлэлцэх байсан ч УИХ дахь “Шударга ёс” эвсэл тав хоногийн завсарлага авснаар ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээр болоод байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )