Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
09.00 цагаас1.“
Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
2.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2013.09.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
3.Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай:
4.Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхий сайд 2014.12.03-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
10.Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
14.00 цагаас
- Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Монгол Улсын дээд боловсролын салбарт бэлтгэгдэж байгаа мэргэжилтнүүд болон онц шаардлагатай байгаль, инженер техникийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх асуудлаар хэрэгжүүлж буй ажлын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
Сэтгэгдэл ( 0 )