УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 14.00 цагт эхлэхээр товлогдсон ч ирц бүрээдгүйгээс эхлээгүй байна. Одоогоор чуулганы танхимд УИХ-ын гишүүн Д.Батцогт, Ш.Түвдэндорж, Х.Тэмүүжин, З.Энхболд нар л иржээ.
Өнөөдрийн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл, Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэх билээ.

Сэтгэгдэл ( 1 )
Ажлаа хийгээчээ Ямарч хариуцлага алга Сонгууль хурдан болоосой 76 тэнэг гайхайнуудаас салах юмсан