Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинийг манай улсад айлчлах үед түүний гэргий Пен Ли-Юань нарт ижил зүсмийн хоёр цоохор морь бэлэглэсэн.
Ижил сүрэгт нь өвөлжүүлсэн хоёр морийг өнөөдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинд хүргүүлэхээр Хятадын талд хүлээлгэн өгсөн байна. Өөрөөр хэлбэл Замын-Үүдийн гааль, Хилийн цэрэг, мал эмнэлэг, хорио цээрийн хяналтаар оруулан улсын хилийг нэвтрүүлжээ.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )