С.Баярцогтын нэр хүндэд халдсан гэж үзэж, мэдэгдэл гаргалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 09

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг үүрэгт ажлаас нь огцруулах санал хүргүүлээд байгаа билээ. Уг огцруулах саналын үндэслэл ньС.Баярцогтын нэр хүндэд халдсан гэж үзэж, дараах мэдэгдлийг гаргажээ.


    Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн хэмээн хуульчлан тунхагласан бөгөөд хууль тогтоогч, Улсын Их Хурлын гишүүн нь аливаа асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ тухайн асуудлын үнэн, бодитой байдлыг сайтар нягтлан үзэж, туйлын нухацтай хандаж байх шаардлагатай билээ.

Гэтэл нэр бүхий гишүүдийн гаргасан огцруулах үндэслэлдээ “Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тодотгол хийх үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий “Эрдэнэс оюу толгой” ТӨК-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын “Painter Law Firm” нэртэй, гэр бүлийн хоёрхон гишүүнтэй компанитай 17 тэрбум, 500 сая төгрөгийг шилжүүлсэн байна” гэсэн нь бодит байдалд огт нийцээгүй, гүтгэлэг, гүжирдлэгийн шинжтэй байх бөгөөд үүнийг Засгийн газрын гишүүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг санаатайгаар гутаах гэсэн зүй бус, явуургүй арга гэж үзэж байна.

Учир нь Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг [1] Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаатай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж, 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 9/445 тоот албан бичиг ирүүлсэн. Уг албан бичигт Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд зарцуулах 524 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг бэлтгэн тус Байнгын хороонд 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн дотор ирүүлэхийг хүссэн болно.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлээр Засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлын үндсэн хүрээг тодорхойлдог бөгөөд уг зүйлийн 5 дахь хэсгийн 2-т “Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал”-ыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хариуцахаар хуульчилсан тул Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Байнгын хорооны дээр дурдсан албан бичгийн хариуг 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн ХЭГ/138 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын 3 дугаар хавсралтаар баталсан “Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэмэлт”-ийн IV.183 дугаарт заасан “Эрдэнэс оюу толгой” 17500.0 сая төгрөг нь Оюутолгой төслийн санхүүжилтийн үр ашигтай байдлыг хангах, төслийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай стратеги, санхүү, хууль болон олон нийттэй харилцах зөвлөх үйлчилгээнд шаардагдах хөрөнгө бөгөөд энэхүү зөвлөх үйлчилгээний зардлын асуудлыг Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 274 дүгээр тогтоолоор, зөвлөх авч ажиллуулах асуудлыг “Оюутолгой төслийн зөвлөх үйлчилгээний тухай” Ерөнхий сайдын 2013 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 28 дугаар захирамжаар тус тус шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар тогтоосон Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах үндсэн ажлын хүрээнд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны албан бичигт хариу хүргүүлэх нь хэн байхаас үл хамааран Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бүрийн хуулийн дагуу хариуцан гүйцэтгэдэг үндсэн ажил, үүрэг болно.

Төрт ёсны уламжлал, төрийн институт хоорондын бичиг хэргийн харилцааны талаар тодорхой ойлголт, мэдлэгтэй байх учиртай, нэр бүхий Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс ийнхүү асуудалд туйлын хариуцлагагүй хандаж, бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутааж байгаа явдалд гүнээ харамсаж байгаагаа үүгээр илэрхийлье.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монхүү(79.197.183.14) 2025 оны 03 сарын 13

эзэнгүй юм бичихээ болил доо хэний гаргасан мэдэгдэл вэ

1  |  0
монхүү(79.197.183.14) 2025 оны 03 сарын 13

эзэнгүй юм бичихээ болил доо хэний гаргасан мэдэгдэл вэ

1  |  0
zochin(43.242.243.12) 2025 оны 03 сарын 13

chi bolohoor ard tumnee doromjilj boldog ard tumen chinii bulai luivarig helj bolohgui yu adilhan shuuhed og ehe bid 2in ner hund gej yu bdag yw eh orni mini bayalag ard tumni horongiig ogood yalaa edel

1  |  0
xochin(103.229.121.176) 2025 оны 03 сарын 13

umhii hujaa pizdaa zailaschee hurliiz novsh mini

1  |  0
х(103.26.195.143) 2025 оны 03 сарын 13

Хэний нэр хунд вэ? Оорийгоо хядадын иргэн гэж данс нээлэгсэн хужаагийн тожигыг ямар монгол хун омоорох билээ дээ

1  |  0
mongol(103.26.192.142) 2025 оны 03 сарын 13

ene bayartsogtod mungunuus uur bodogdoh yum baina uu. uls ornoo hudaldaj ideed hanadaggui ee yamar geechiin ih hemjee hyazgaargui shunal geech ni iim baidag bainaa yamar ch hund bas neg hemjee gej baidag baimaar yum ene hun mun uu

1  |  0
xn(193.6.61.20) 2025 оны 03 сарын 13

gutamshigiin tuil tui chort

1  |  0
өөө(103.229.122.238) 2025 оны 03 сарын 13

Ичих булчирхай байхгүй болсон хүн дээ. Гараа их гозолзуулаад надаас өөр хүн юу ч мэддэггүй гээд байдаг биз дээ. Өчнөөн жил парламентэд суулаа юу ч хийгээгүй шүү чи

1  |  0
Tenger (193.6.61.20) 2025 оны 03 сарын 13

avilgaltai temtsex gazar ni ene ichguurgui luivarchniig shalgaad shorond ni yavuulaach

1  |  0
Дорж(150.129.142.51) 2025 оны 03 сарын 13

Баярцогт оо!. Одоо чи болно оо. 20 мянган хувьсагчтай тэгшитгэлээ бодоод мартсан мөнгөө идээд суу... Эс тэгвэл очдог газар бий шүү!!!...

1  |  0
баярцогтын аав.(103.229.120.195) 2025 оны 03 сарын 13

Миний хурлийз хүү болилдоо одоо аав нь ичээд бна.

1  |  0
zug(202.21.112.2) 2025 оны 03 сарын 13

zailaaaaaa

1  |  0
turuu(43.242.243.64) 2025 оны 03 сарын 13

bayartsogt oo bolioch de chi

1  |  0
баатар(103.242.47.250) 2025 оны 03 сарын 13

та жаахан ч гэсэн монголын төлөө гэсэн сэтгэлтэй байгаач

1  |  0
Top