УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Г.Уянга, Ц.Давасүрэн, Л.Цог нар ЗГХЭГ-ыг дарга С.Баярцогтыг огцруулах саналыг өнгөрөгч долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн юм.
Тэд "Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тодотгол хийх үед ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий Эрдэнэс Оюу толгой ТӨК-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын Painter Law Firm нэртэй гэр бүлийн хоёрхон гишүүнтэй компанитай 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилтийг төсөв тусгаалж, урьдчилгаа төлбөрт 455 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Энэхүү үйлдэл нь төсвийн хөрөнгийг шамшигдуулан зориулалтын бус зүйлд хууль бусаар зарцуулах үндэслэл болсон" хэмээн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах үндэслэлээ тайлбарласан юм.
Тэгвэл уг асуудлыг төрийн байгуулалтын байнгын хорооны маргаашийн хуралдаанаар хэлэлцэхээр хуваарьт оруулсан байна.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )
ogtcruulah yah ve .ajlaal hiih heregtei bn. daraani dvgneed hariutclaga tootcoj bolno shvv dee.
Mongoliinhoo jijig dund yildberiig demjeechee shbitsaariin bankaas hadgalamjiin mongoo dataj yadaj mongol bankindaa hadagluulaachee