Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Г.Батхүү ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Төрийн дум дахь Монголтой харилцах бүлгийн дарга, Шударга намын дарга Сергей Михайлович Мироновыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү уулзалтын эхэнд ноён С.М.Мироновтой уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд олон удаа уулзаж, уулзалт бүр үр дүнтэй байсныг дурдлаа. Мөн тэрээр ноён С.М.Мироновыг Монгол Улсад ажиллаж амьдарч байсан хүний хувьд, Төрийн Дум дахь Монголтой харилцах бүлгийн даргын хувьд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлж, олон зүйлийг хамтдаа бүтээнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )