Авилгатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцыг Тагнуулын Ерөнхий газрын даргаар томилсноос хойш АТГ-ын дэд даргын суудал эзгүйдээд байсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ц.Нямдоржийг томилуулах саналыг УИХ-д өргөн барьсан байна. Ц.Нямдорж 2013 онд АТГ-ын Гүйцэтгэх албаны даргаар томилогдсон бөгөөд тус албаны тасгийн даргаар ажиллаж байсан аж. АТГ-ын дэд даргын албан тушаалд төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай , сүүлийн 5 жилийн хугацаанд улс төрийн албан тушаар эрхэлж байгаагүй иргэн байх ёстой байдаг байна. Ерөнхийлөгч Ц.Нямдоржийг энэ шаардлагыг хангасан хэмээн үзэж байгаа аж.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )
За яах вэ Арай дээрээ шудрага л даа Гэхдээ эвгүй л хүн дээ Энхбаяр даргыг эвгүй хэлж байсан Тэр утгаараа бол сайн ч хүн биш ээ Хонзонтой л хүн гэж хардагш дээ