”Outlaw” хамтлаг шинэ цомгийн баяраа хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 04

Хип хоп сонирхогч залуус та бүхэндээ нэгэн сайхан мэдээг дуулгахад  таатай байна. Та бидний сонсох дуртай хайртай хамтлаг болох "Outlaw" хамтлаг Хайрын баярт зориулсан "Санахын нэр" VIP тоглолт хийх гэж байна. Уг тоглолтыг Outlaw хамтлаг шинэ цомогийнхоо нэрээр нэрлэсэн бөгөөд залуус та бидний тэмдэглэн өнгөрөөх дуртай Гэгээн валентины баярыг тохиолдуулан нийт Монголынхоо хосууддаа зориулан 2015.02.14- нд 20:00 цагаас Vegas night club-т зүрх сэтгэл, дурсамжинд хоногшсон тэр л дуунуудаараа Live үдшийг хамтдаа гайхалтай сайхан өнгөрүүлэхээр болоод байна.

 OUTLAW хамтлагтай зүрх сэтгэлээрээ үргэлж хамт байсан та бүхнийг шинэхэн цомгийн баярыг хуваалцаж "Гэгээн Валентин"-ы баярын нэгэн доргио үдшийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг урьж байна. Тоглолтонд Хишигдалай, Сүнс хамтлаг, Ice-Man, 3 Бүдүүн, Зоригт гэх мэт хамтлаг дуучид оролцох бөгөөд "Outlaw" хамтлагийхан Хит болсон дуунуудаа амьд хөгжмийн "Аадар" хамтлагтай хийсэн шинэхэн найруулгаар хүргэхээс гадна олон олон гэнэтийн бэлэг таныг хүлээж байна.

Тасалбарыг 14-ны өдрөө Vegas night club-аас худалдан авч болох бөгөөд 20,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top