Согтуугаар жолооны ард суух нь ганц согтуу жолоочийн асуудал биш ард нь олон арван хүн амь нас эрүүл мэндээрээ хохирох эрсдлийг дагуулж байдаг. Гэвч манай улсад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох асуудал улам бүр газар авсаар байгаа. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарт хүлээлгэх хариуцлага сул байгаагаас энэ төрлийн осол өсөх хандлагатай байгаа. Тэгвэл үүний эсрэг эмэгтэй гишүүд эрчимтэй тэмцэхээр шийдсэн байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын эмэгтэй гишүүд нийслэлийн замын цагдаагийн газартай хамтран “Согтуу жолооч-Хүүхдийн амь нас” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байгаа бөгөөд мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа аж.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 3 )
та нар гудамж талбайд ялгадсаа хаяад байгаа автобусны буудал :-bd орон сууц хашааны эргэн тойронд дуртай газраа шээдэг хүмүүсийг торгуулиаар цэгцлэхийг хүсьё_ >:/
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Gants udaa hun shig yum sedej geech.