"Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын охин М.Нандин-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан захидал бичсэн байна. Тэрбээр захидалдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг аавд нь уучлал үзүүлэхийг хүссэн бөгөөд Ерөнхийлөгчийг заавал хариу өгөхийг хүссэн байна. Түүний аав Ц.Мөнхбаяр нь "урт нэртэй хууль"-ийн журамд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэн, Төрийн ордны хамгаалалтын бүсэд галт зэвсэгтэй нэвтэрснийхээ төлөө анхан шатны шүүхээн 21 жилийн ял авсан. Харин дээд шүүхээс түүний ялыг долоон жил болгон хөнгөрүүлсэн. Тэрбээр өдгөө өөрийн холбооны бусад нөхдүүдийн хамт жил гаран хугацаанд ял эдлээд байгаа юм.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )
za EB-g harj l baiy da