Дэлхийн шилдэг DJ Trentino Монголд ирнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 15

Дэлхийн хөгжимд дуртай залуусын дунд Trentino нэрээр танил болсон DJ Trenton Rosenbaum тун удахгүй Монголд ирэх гэж байна. Түүнийг Монголын “Chicago Club” тун удахгүй болох клубын нээлт дээрээ урьж авчрахаар болжээ. 

Trentino өөрийн сонирхлоо хөгжүүлэн 10 гаруй жил DJ урлагаар хичээллэж ажиллаж байгаа бөгөөд ур чадвараа ч гэсэн сайн хөгжүүлсэн нь түүний өнөөгийн энэ алдар нэрт хүрэхэд нөлөөлжээ.

Тэрбээр 1986 оны 5 сарын 28-нд төрсөн бөгөөд Америкийн Чикаго хотын унаган DJ юм. 2013 онд тэрээр “Redbull”-ээс зохион байгуулдаг “Thre3style” нэртэй DJ нарын дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд оролцож түрүүлсэн. Мөн 2013 оны Дэлхийн аврага цолыг хүртсэн.
Үүний дараагаар Чикаго хотын “Chicago Suntimes” сэтгүүлээс түүнийг Чикаго хотын номер нэг DJ хэмээн өргөмжилжээ.

Тэбрээр өөрийн гаргаж ирсэн Hip-House буюу G-House урсгалаар голчлон тоглож байгаа бөгөөд энэ нь хип хоп хэмнэлийг электрон хөгжим буюу House хөгжимтэй хольсон нэгэн шинэ төрлийн урсгал юм.

ASAP MOB буюу дэлхийн алдарт хип хоп бүлгэмийн гишүүн ASAP FERG-ийн Work хэмээх дуун дээр хамтарч ажилласан бөгөөд түүний хийсан ремикс нь их алдартай болж байгаа юм байна. Trentino DJ хийхийн хажуугаар мэгэжлийн түвшинд бөмбөр тоглодог нь түүний хөгжмийг улам цогц болгодог гэж хөгжим сонирхогчид үнэлдэг. Тэрбээр энэ сарын 27-нд Монголд ирэх юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top