“Танхай тээгч” кино долоо хоногт 150 саяын ашиг оллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 10

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны 4 дүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж хэвшээд байгаа билээ. Үүний үр дүнд Монголын кино үйлдвэрлэгчдийн бүтээсэн уран бүтээлийн чанар чансаа сайжирч тус зах зээл дээр өрсөлдөөн бий болох нөхцлийг бий болголоо. 2014 оны эхний хагас жилд Монголын кино ертөнцөд хамгийн их ашиг орлого олсон киногоор найруулагч, зохиолч Ж.Сэнгэдоржийн зохиож найруулсан “Үргээлэг” кино 433,544,502 төгрөгийн ашиг орлого олсон бол гэр бүлийн жүжигчид болох Одончимэг, Бархүү нарын зохиолыг бичсэн “Танхай тээгч” кино ганцхан долоо хоногийн дотор 150 сая төгрөгийн ашиг орлого олсон нь энэхүү жагсаалт гарснаас хойшхи хамгийн содон үйл явдал болоод байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 10

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Top