Цагдаагийн байгуулагад хуурамч архи худалдан авч хэрэглэснээс эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол бүртгэгдсэн байна. Нэг хэсэг хүчээ аваад байсан хуурамч буюу найруулсан архи худалдаалах үзэгдэл одоог хүртэл байсаар байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдэх, гэмт халдлагад өртөх явдал ихэнх хувийг эзэлж байна. Хүйтний улиралд гудамжинд осгож, хөлдөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь ихсэх хандлага сүүлийн их байна. Энэ сарын нэгнээс өнөөдрийг хүртэл есөн хүн осгож амь насаа алджээ.
Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 0 )