Дэлхийн брэндтэй хамтарсан ”Саарал хүн” кино 12 сарын 10-нд нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 08

Монголын кино урлагт дэлхийн брэнд "Samsung Electronics"  компани хамтран ажиллахаар болж "Рэд фильм" кино компани болон "Самм энтертаймент" хамтран  "Саарал хүн" уран сайхны киног бүтээж байгаа билээ. Тус киноны зураг авалтын зарим хэсгүүдийг "Samsung Galaxy Note 4" гар утасны камерийг ашиглаж хийж байгаа гэдгээрээ онцлог. Тус  кино  бүтээл  нь  Солонгосын кино  зах зээлд  тун удахгүй хүрэх гэж байна.  Тийм ч учраас тус киног илүү өндөр дүрсний нягтралтайгаар бүтээж байгаа юм. Тэгвэл сайтынхаа нийт хэрэглэгчдэд тус киноны хэсгээс анхлан хүргэж байна. "Саарал хүн" УСК нь 12 сарын 10-ны өдөр "Тэнгис", "Өргөө", "Соёмбо" кино театруудаар гарч эхлэх юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top