Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ –т Эко танхим, номын санг шинээр байгуулж байгаа юм байна. Эко танхим байгуулснаар нийслэл хотын иргэд, хүүхэд багачууд, оюутан залуучууд байгаль орчин, экологи, цаг уур, ус, ногоон байгууламжтай холбоотой төрөл бүрийн, ном сурах бичиг, судалгааны материалыг уншиж, ашиглах, сургалт семинар зохион байгуулах боломж бүрдэх аж.
Эко танхимыг байгуулахтай холбогдуулан энэ сарын 5-наас эхлэн сарын хугацаатай “Номын өргөө-Бидний мөрөөдөл” ном хандивлах аяныг зарлажээ.

Сэтгэгдэл ( 0 )