МАН-аас хэвлэлийн бага хурал хийж МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хамт энэ оны 07 сарын 31-ний өдөр Төв аймгийн ШШГА-ны цагдан хорих байранд хоригдон шалгагдаж буй Л.Гансүхтэй уулзсан нь АТГ-ын мөрдөн байцаагч, комиссар Д.Золжаргалын гаргасан шийдвэрийг үл хүндэтгэн, хууль зөрчсөн хэмээн үзсэн. Ерөнхий сайдын энэхүү үйлдэл, 2014 оны 07 сарын 31-ны өдөр гаргасан мэдэгдэл нь Сэжигтэн, яллагдагчийг баривчлах шийдвэрийг биелүүлэх тухай Монгол улс хуулийн 19.2, Хууль зүйн сайдын 2013 оны 04 сарын 03-ны өдрийн А/75 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “баривчлах, цагдан хорих байрны дотоод журам”-ын 12 дугаар зүйлийн 12.1-т заасны зөрчсөн нь Эрүүгийн хуулийн 245.2 заасан шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн МАН-ын хэвлэлийн хурлаараа дамжуулан саяхан мэдэгдсэн.
Мөн иргэний хөдөлгөөнүүд хэвлэлийн бага хурал хийж Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарыг огцруулахыг шаардаж байгаа тухайгаа мэдээлэл хийлээ. “Гал үндэстэн холбоо” ТББ-ын тэргүүн Я.Хундаганай, “Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар Монгол Улсын хуулийг зөрчин, ял эдэлж буй хүнтэй уулзсан. Тиймээс УИХ-ын тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 6.9.1-д заасны дагуу УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн бол “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр “Засгийн газрыг огцруулах шаардлагыг дахин УИХ-д хүргүүлнэ. Л.Гансүхийн холбогдсон хэрэгт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үүрэг оролцоо их байсан нь энэ уулзалтаас харагдаж байна. Иймд түүнийг нэн даруй Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулахыг шаардаж байна” гэв. Тэгвэл твитер хуудаснаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, сайд Х.Тэмүүжин нар ингэж жиргэж

Д.Буянбат

Сэтгэгдэл ( 15 )
Энэ одоо юу вэ? МУ-ын Ерөнхи САЙд, ХЗЯ-ны сайд нь ийм ядмаг жиргээ бичиж захын нэг чавганцаас дор БАЙХ ГЭЖ .. Энэ хүмүүст эрх мэдэл, мөнгө төгрөг багтаж ядаж байгаа болохоор дэндүү аархуу байна аа. Хууль бүх хүнд жигд үйЛЧЛЭХ ЁСТОЙ БУС УУ. Том дарга нар хорих газарт дайрч орж болдог, иргэд нохойноос дор байх ёстой юм уу. Юун үндэсний хямрал ?? Гансүхийг хоригдохоор улс хямрахийм уу?
Zorigiin heregiig ilruulne gedeg shig altanhuyagiin asuudliig shiidne geed l uur beelii ni garaad irne dee yer ni bol mod undsendee gol ehendee l gdii shd ee.tedgeer humuuaiig yu bodoj yu hiij bgaag mededhgui magad ene uls orniig bhgui bolson hoino l yum bodoh bhaa
Temuuijn said twittereeree khun khuniig yanz bureer kheleed bicheed baidag yum bnlee. Getel zorigt gishuun kheden bichikheer arilga ene ter yuun ikh olon yum yatidah yim be?
Ene zasag unahaar neg saikhan shaudarga humuus zasagt garah yum shig tal bolj hushuuraad l ene zasgaasaa doloon door boloh n oilgomjtoi yasan ch hashirdaggui humuus ve bid yu ch olj doloohgui oligarhi bish tednii holboo sulbeeten l bish bol hugiin ulsturchid l hojno gedgiig oilgooch .
Алтанхуяг, Тэмүүжин 2 - т Монгол улсын хууль үйлчлэх ёсгүй юм үү, энгийн иргэд зөвшөөрөхгүй бол уулзаж чаддаггүй биз дээ, хууль биелүүлдэггүй энэ 2 улс орныг удирдах ёс зүйтэй хүмүүс мөн үү,
erunii said hyyli zuin said 2 hulgana zalgisan mogoi adil boljee hen tedniig ilj avrah yum boldoo
teneguuded gargasan huuli ni uilchildeggui gej unen yumaa. zubshuurul uguhgui baihad ochij baidag
end zasag tor ynagaag gesen yum haa bnaa.hyylia dyrmee zorchood ylaa tsaim shalgagdaj bgaa hyntei ochij yylzchihaad . ajlaa shalgyyl bna,zasag ynagaa bna avilgaltai temtseh gazar,ter Zoljargal gedeg vaitsaagch en ve geed l hoorondoo chatlaad bna gedeg dendyy Yls oron ard tymnii hyyliig doromjloj aa yum bish yy,Baitsaagchiin toriin ajliig hiij baigaa hyn.hyyli dyrem yaj yulchlej estoi ve d ter dagyy l ajlaa ybyylj bna.Dendyy gytamshigtai ya,Ter horih gazrii ajiltan nariig egnyyleed zogsoovhihson bna le sh dee,,dendyy yl hyndetgej gaa yum bishvv.
Hahaha ene setguulchid eostoi heleh ug algaa.Minii jirgeeg tavisan bn shd. Bi Temuujin saidiig demjij humuus uuriin zurgaar solij bsan jishgeer l uuriin zurgaa soliol tavisan. Setguulch nar ene met budaa idej hun gutgej bdagaa bolio huu. Togtvortoi ZG demjeed ES zurgiig tavisan bi
Altankhuyag Kh gj uur hun shuu dee. Twitteriin alban esnii mun uu bishuu gedgiig n sain har.. Д.Буянбат та энэ мэдээлэлээ устгах хэрэгтэй, аль эсвэл мэдээлээ өөрчил. Энэ мэт албан бус мэдээлэл дамжуулсанаас болж сэтгүүлчидийн нэр хүндийг улам унагаж байна
ene temvvjin ichih nuuree elgendee naajeee ajlaa taniltsuuljiinch gh shig teneg huniig huuraad bgan bhda taanar uhaantai bid teneg gj bodjiibl enduurj bn daaa
altanhuj hulgaich huuhduudiin sain javahyg harnaa
Uuchlaarai huuli zuin said erunhii said hoyort yamarch huuli uilchildeggui yum gej. Temuujin said hellee shuu dee.
АТГ-ын байцаагч гэж ер нь хэн юм бэ? Засаг төрийг унагах гэсэн луйварчдын бууны нохой. Өөрсдөө аймшигтайгаар хууль зөрчиж байж, шинэ үеийн ногоон малгайтнууд
kh altankhuyag gedeg nuhur jirgesem baihad ES geeel shaaahiimaaa erguu tulugnuud