Дизель түлшний хомсдолд оржээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 07

Тасганы овооны орчимд байрлах “Синчи ойл”, “Сод монгол” зэрэг компаниудын зарим шатахуун түгээх салбаруудаар өнөөдөр өглөөнөөс эхлэн дизель түлш зарахгүй байна. Тус түгээгүүрүүд “ДТ зарахгүй” гэсэн зарыг тавиад байгаа юм. Үүнийгээ тэд ДТ дууссантай холбон тайлбарлалаа.

Уг нь энэ сарын эхээр Уул уурхайн дэд сайд хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “ДТ-ний 30 хоногийн нөөцтэй” хэмээн тайлбарлаж байв. Гэвч 10-аадхан хоногийн дараагаас ийнхүү зарим станцууд ДТ зарахгүй болж нөхцөл байдлыг өөрчлөөд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top