Дуу цахилгаантай бороо орно

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 07

2014 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар ихэнх гол мөрний усны түвшин аажим буурч байгаа хэдий ч зарим томоохон голын усны түвшин үерийн болон үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна.

Тухайлбал Хэнтэй нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн голын адаг буюу Чойбалсан хот орчимд үерийн түвшинг 5 см, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг 10 см орчим давсан хэвээр байна. Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Хэдийгээр усны түвшин буурч байгаа хэдий ч ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын бороо орох тул тухайн үед орсон хур борооны эрчимшлээс хамаарч гол, мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх тул ард иргэд сонор сэрэмжтэй байхын зэрэгцээ баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчимын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс зөвлөж байна.

Малчид, тариаланчдын анхааралд:


Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо зүсэрч, нутгийн хойд хэсгээр сэрүүсэхийг анхааруулж байна.


2014 оны 08 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

   Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн ихэнх нутгаар, говийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, баруун болон говийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр, бусад нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, Хараа, Ерөө, Туул голын сав газар, зүүн зүгийн нутгаар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 24-26 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

2014 оны 8 дугаар сарын 08-наас 2014 оны 8 дугаар сарын 12-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

8, 9-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар их бороо, бусад нутгаар бороо, 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8, 9-нд говь талын нутгаар, 10-нд зүүн зүгийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, зүүн зүгийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top