“Гудамж” төслийн дарга Д.Батболдыг тодорхой хэрэгт сэжиглэж АТГ-аас албан өрөөнд нь очиж мэдүүлэг авчээ. Энэ талаар АТГ-ын мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат түүнийг эрүүгийн хэрэгт сэжигтнээр татсан гэж мэдээлсэн юм. Тодруулбал Д.Батболдыг “Самурай” бондын хөрөнгөөс 50 орчим сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 93 орчим тэрбум төгрөгийг зориулалтын бусаар шилжүүлсэн нь хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэдэг үндэсллээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм байна.
Мөн “Гудамж” төсөлд зориулагдсан хөрөнгө буюу Засгийн газрын үнэт цаас худалдаж төвлөрүүлсэн мөнгөөр төсвийн урсгал зардал санхүүжүүлэхгүй байх ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан. Гэтэл энэхүү зөвлөмжийг зөрчиж урсгал зардал их хэмжээний мөнгө зарцуулсан байна.
Мөн төслийн нэгжийн өмч хөрөнгөөс 470 сая төгрөгөөр автомашин, тоног төхөөрөмж худалдаж авсан нь хууль тогтоомжид нийцэхгүй байна гэх зэрэг үндэслэлээр түүнийг шалгаж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 3 )
хаваржин Тэмүүжинг намнасан Дараа нь Батбаяр сайдыг намнах ажлыг эхлүүлсэн Одоо Алтанхуягийг намнаж эхлээд байна Арай ажил хийх гэсэн хүмүүсийг нам нах ажлыг бараг л гадны гар хөл бологсод эрээ цээргүй хийж байгаа нь 37 оныг өөрийн эрхгүй санагдуулж байна Ард түмэн ухаантай болсон Босох цаг ирэхвий гэж түгших боллоо Монголчуудыг эвтэй байхыг улс орноо босгохыг хүсэхгүй хүчнүүд байдгийг хэн ч мартаагүй л байлтай Үүрд сана Мартвал сөнөнө гэдэг үг дахин сонсосгдох шиг болж байна Харанга шиг л
37 оныг санагдуулсан хэлмэгдүүлэлтий г хэн гардаад өрдөөд байна даа Элбэгээ юу өөр хэн бэ гэдэг асуулт иргэдийг зовоох боллоо Ажил хийсэн хүн болгоныг шоронд гэдэг хууль зарчим гарч дээ янз нь Итгэхгүй байна ажил хийсэн хүн болгон идээч уугаач болсон гэх нь арай л хэтрүүлэг болчихлоо доо
hezee iim medeelel ugsun uu sanadaggui ee,