Стрессийн эсрэг хууль батлахаар болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 06

Германы хөдөлмөрийн сайд Гунтрам Шнайдер стрессийн эсрэг хуулийн төсөл боловсруулж буйгаа мэдэгдлээ.

Энэ хууль дээд албан тушаалтан ажилтнуудтайгаа ажлын бус цагаар харилцахгүй байх, ажилтны дээд албан тушаалтантайгаа харилцах цагийг хязгаарлах зэрэг харьцааг зохицуулах гэнэ. Германы хамгийн том үйлдвэрчний эвлэлүүдийн нэг болох Вердигийн төлөөлөгч Жан Журзык ажлын бус цагаар э-мейлээр харилцах цагийг зохицуулах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ.

Шнайдер сайдын хэлснээр хөдөлмөр эрхлэгчид ухаалаг гар утсаараа дамжуулан байнга ажилтайгаа холбогдож байгаа учир стрессдэх болсон ажээ. Германд хөдөлмөр эрхэлж буй 2,7 сая иргэн оюуны ядаргаа, стрессээс болж өвчин тусах нь 1994 оноос хойш огцом нэмэгдсэнийг судалгаагаар тогтоосон байна.

Тиймээс эвслийн Засгийн газар иргэдийнхээ хөдөлмөрлөх таатай нөхцөлийг бий болгоход анхаарах болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nar(103.26.193.7) 2025 оны 03 сарын 13

Manaih ch bas anhaarah asuudliin 1 bn. Ajliin bus tsagaar utsaa awaagui gd l daramtaldag darga nar olon doo olon.

1  |  0
Close menu