Онц гэмт хэрэгтэй оросын оргодол манай улсад орж иржээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 06

ОХУ-ын талаас нэг хүн явганаар улсын хил зөрчин манай улсын нутаг дэвсгэрт дөрвөн км-т нэвтэрсэн байсныг хилийн манааны үүрэг гүйцэтгэж байсан хилчид илрүүлэн саатуулсан талаар эх сурвалж мэдээллээ. Ингээд түүнийг байцаахад ОХУ-ын Чита мужийн Кыра дүүргийн Билүүтэй тосгоны иргэн Владимир Алексеевич Соенин гэгч гэгч байжээ.

Энэ хүнийг Оросын талаас асуухад тэрбээр дөрвөн удаа ял шийтгүүлсэн, эрэн сурвалжлагдаж байсан нь тогтоогджээ. В.А.Соенин нь нутагтаа онц хүнд гэмт хэрэг үйлдээд зугтаж явахдаа манай улсын хилээр нэвтэрсэн, онц аюултай гэмт хэрэгтэн байсныг ОХУ-ын талаас манай хилийн албаныханд мэдэгдэн сануулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top