Нийслэлийн Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн хашаан дахь “Нью Капитал” компанийн зөвшөөрөлгүй барьсан барилгыг өнөөдөр дүүргийн холбогдох албаныхан хүчээр буулгалаа. “Нью Капитал” компани уг сургуулийн хашаанд түр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг анх 2009 онд аваад, билльяард, теннисний газар байгуулан, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан юм байна. Өнгөрсөн хугацаанд дүүргийн газрын албаны зүгээс объектыг буулгах албан шаардлагыг удаа дараа өгч байсан ч тус компанийнхан биелүүлэлгүй өнөөг хүрчээ. Иймд өнөөдөр дүүргийн холбогдох хүмүүс уг барилгыг хүчээр буулгасан байна.

Сэтгэгдэл ( 6 )
ee byrhan mn tsaad ezen hytad bgaa bhaa zowsheerlgví baírilgyyd zondoo bgaa bhaa
tyr tymer nyyree huuli baritaldaggyi ulsdaa gargah estoi,naana cini tom barilgyyd bas zynduu ,yawgan hynii zam haasan,2baiszingiin hoorond galiin maszin oroh zaigyi barilguud baynzyrhed zunduu baina,bas buulgaaczee
Arga khemjeenuudiig avah l heregtei.
gants ch bolov ym nurahiig uzdeg ym bjee
СБД 10-р хорооны 23 байрны урд байгаа барилгыг буулгаад өгөөч бирд минь
ТОМ ТОМ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИЛГУУДЫГ НУРААВАЛ ТААРНА