Засгийн газрын ордон нурах магадлалтай

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 04

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн А/632 дугаар захирамжаар 1950, 1960 онд барьсан орон сууцны барилга байгууламжийн чанар аюулгүй байдлыг шалгах, эрсдлийг тооцох  үзлэг шалгалт эхлээд байна.


Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь олон жилийн өмнө баригдаж, ашиглагдаж байгаа барилга байгууламж, тэдгээрийн хийц бүтээц, инженерийн шугам сүлжээний ашиглалтын хэвийн байдлыг шалгаж дүгнэлт гаргах юм.  

Урьдчилсан тоогоор 1950, 1960-аад онд баригдсан нурах магадлалтай 300 гаруй барилга байгаа аж. Үүнээс өнөө маргаашгүй нурах магадлалтай  150 гаруй барилга байна. Энэхүү барилгуудын ихэнхи нь буюу 80 гаруй нь сургууль, цэцэрлэгийн барилга байгаа юм. Нурах магадлалтай барилгуудын дотор Засгийн газрын ордон ч орж байгаа юм байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(84.100.173.191) 2025 оны 03 сарын 13

Bugdiig ni baij baihad ni nuraasai

1  |  0
зүрх судас эрүүлжүүлнэ(202.179.20.231) 2025 оны 03 сарын 13

Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекцэнд суух болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038

1  |  0
Top