Манай жудочид 5 медаль хүртжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 31

Олон улсын Залуучуудын аварга шалгаруулах Жүдо бөхийн тэмцээн төлөвлөгөөний дагуу Хонг Конг улсад болжээ.

л

Энэхүү тэмцээнд долоон орны 200 гаруй тамирчин өрсөлдсөн ба манай тамирчид амжилт дүүрэн иржээ. Тэмцээний 50 кг-ын жингийн ангилалд хүч сорьсон Өвөрхангай аймгийн харьяат тамирчин Э.Сумъяабазар алтан медаль хүртсэн бол мөн аймгийн тамирчин 55 кг-д барилдсан Н.Амгаланпүрэв, 48 кг-д хүч сорьсон Б.Адъяасүрэн нар мөнгөн медаль зүүсэн байна.

л

Харин 60 кг-д барилдсан “Хүч” нийгэмлэгийн бөх  Г.Баттулга болон 66 кг-ын жинд  өрсөлдсөн Б.Сумъяабазар нар хүрэл медалийн тавцанд зогсчээ. Мөн Олон Улсын шүүгч Ш.Баясгалан, “Тод-Сүх” клубын дасгалжуулагч З.Сүхчулуун нар уг тэмцээнд шүүгчээр ажиллаад ирсэн аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
пүж(113.69.55.11) 2025 оны 03 сарын 13

ок

1  |  0
пүж(113.69.55.11) 2025 оны 03 сарын 13

ок

1  |  0
Top