Өнгөрсөн даваа гарагт буюу долоодугаар сарын 14-нд нийслэл Улаанбаатар хотод хоёр газар гал түймэр гарсан. Нэг нь Баянгол дүүрэг, “Модны 2”-т байрлах Монгол, Солонгосын хамтарсан “МК Интернэшнл” компанийн байранд гарсан бол нөгөөх нь хотын төвд буюу олны нэрлэж заншсанаар 40 мянгатын 40-р байранд /ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын байр/ гарсан. Тэгвэл өнөөдөр Онцгой байдлын газар болон Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийж, дүгнэлтээ танилцуулсан юм. Онцгой байдлын газрын мэдээснээр одоогоор галын урьдчилсан дүгнэлт гараагүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу төмөр рам зангидаж, дээврийн түр хучилтыг өнөөдөр өглөө 09 цаг гэхэд хийж дуусгажээ. Мөн үүнээс гадна Мэргэжлийн хяналтын газрын явуулсан шалгалтаар тус байрны хана, тааз, дээврийн хэсэг цууралттай, цэвэр бохирын шугам хэвийн бус, цахилгаан доголдолтой, шувуун нуруу, модон хана чанарын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс зөвхөн 40 дүгээр байраас гадна 40, 50 мянгат орчмын баригдаад удаж байгаа барилгуудад тусгайлан шалгалт явуулахаар болсон байна. Мөн нийслэлийн төсөвт барилга, байшин сэргээн засварлахад 700 сая төгрөг төсөвлөсөн аж. Тиймээс Мэргэжлийн хяналт болон бусад байгууллагуудын нарийвчилсан шалтгалтын дүнг авч хэлэлцээд гал гарсан тус барилгыг сэргээн засварлах уу, шинэчилж барих уу гэдгийг шийдвэрлэхээр боллоо.
Сэтгэгдэл ( 3 )
энэ гал ер нь санаатай тавьсан гал юм бишүү хотын төвийн газрыг авах гэж байгаа заль байж магадгүй
Гэр хорооллыг барилгажуулахын зэрэгцээ 40ь 50 мянгатын байруудыг дахин төлөвлөлтөнд оруулах хэрэгтэй
40 , 50 myangatiin bairuud nuraj unahaar l ene humuus uhaan oroh baihdaa. suh dalaital uher amgalaan gej ...