Биеэрээ тоглохын дээд амжилтаас…

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 17

Та бэлхүүсээ нарийн тэгэхдээ бүр 38 см болгох боломжтой гэнэ шүү. Ийм бэлхүүстэй хатагтай Америкт амьдарч байна. Гэхдээ тэрээр үргэлж бэлхүүсээрээ бэхлэгч бүстэй явдаг аж. Хэрвээ түүнийгээ авбал “хугарах” аюултай бололтой.

-Тэгвэл дэлхийн хамгийн том гэдэстэй эр гэж байна. Түүнийг Роберт Хагес гэдэг, америк эр. Гэдэснийх нь тойрог 3.15 м гэнэ. Роберт 25-тайгаасаа таргалж эхэлжээ. Тэр үед тэрээр 92-400 кг хүртэл жин нэмж байсан байна.

-Хамгийн урт /өндөр/ хамар. Гэхдээ энэ нь байгалиас заяасан хамар гэсэн. Английн иргэн Томас Уэддер нь 19 см урттай хамартай. Энэ амжилтыг одоогоор хэний ч хамар эвдэж чадаагүй байгаа юм.

-Гарын хурууны хамгийн урт хумс. Энэтхэгийн Шридха Чилал гарынхаа хурууны хумсыг 6.15 см хүртэл ургуулаад байгаа билээ.

-Харин хөлийн хамгийн урт хумсны урт нь 2.20 см аж. Ийм урт хумстай америк бүсгүй Люси Холл гутал огт өмсдөггүй нэгэн гэнэ.

-Том хөлтэй хүн. 2.30 см өндөр, 280 кг жинтэй түүний хөлний размер нь 59 аж. Тэрээр сүүлд ойролцоогоор хагас мянган ам.доллараар гутал захиалан хийлгэсэн байна. Тэрээр өнгөрсөн хугацаанд зөвхөн гутланд гэхэд 22.000-ыг зарцуулаад байгаа гэнэ.

-Пирсингийн дээд амжилт. Шотландын Элиан Дэвидсоны биед нийтдээ 720 ширхэг ээмэг зүүлт байгаа бөгөөд тэдгээрийнх нь 192 нь нүүрний хэсэгт нь байдаг. Түүний гоёлыг бүгдийг нь нийлүүлэх юм бол зургаан кг жинтэй болдог аж.

-Гоо сайхны хагалгаа. Их Британийн Синди Жексон 15 жилийн дотор 28 удаа ийм төрлийн хагалгаа хийлгэжээ. Бүх биендээ гурван удаа, нүүрэндээ хоёр удаа харин хамраа хоёр удаа, хөх, бэлхүүс, мөр, өвдөг зэргээ нэг удаа засуулахдаа тэр 99.000-ыг зарцуулжээ.

Р.Слава

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(112.72.13.7) 2014 оны 06 сарын 17

ter urt hamraaraa sex hiichikhsen ch boloh yum baina daa kkk

0  |  0
Top