Өнөөдөр дэлхийн цусны донорын өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 14

Энэ өдрийг манай оронд 2004 оноос эхлэн  тэмдэглэх болсон ийнхүү энэ жил 10 дахь удаагаа тус өдрийг тэмдэглэж байна. Дэлхийн цусны донорын өдрөөр хүний амь аврагч доноруудад хүндэтгэл үзүүлэн талархал илэрхийлэнэ мөн донорын ариун үйлсийг сурталчлах, донорын тоог нэмэгдүүлэх, доноруудыг алдаршуулах, урамшуулах ажлыг зохион байгуулаж байна.


1777 оны энэ өдөр АНУ-ын төрийн далбаан дээрх од, хээг Конгрессор хүлээн зөвшөөрчээ.
  
1899 оны энэ өдөр Японы зохиолч, Нобелийн шагналт Яасунари Кавабата төржээ.

1900 оны энэ өдөр Хавай АНУ ын нутаг дэвсгэр болов.

1907 оны энэ өдөр Норвеги улс эмэгтэйчүүдийг сонгуульд оролцох эрхийг хүлээн зөвшөөрлөө.

1942 оны энэ өдөр Анне Франк өдрийн тэмдэглэлээ эхлэжээ.

1962 оны энэ өдөр Еворпын Сансарын эрдэм шинжилгээний хүрээлэн Парис хотноо байгуулагдсан ба хожим нь Европын Сансарын Агентлаг болжээ.

2001 оны энэ өдөр Хятад, Орос, Казахстан, Киргистан, Тажикстан Узбекстан улсууд Шанхайн хамтын нийгэмлэгийг байгуулав.

2005 оны энэ өдөр Ямайкагийн иргэн Асафа Повелл Афин д 100 м ойрын зайн гүйлтийн уралдаанд 9.77 секунд гүйж дэлхийн шинэ рекорд тогтоов.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(115.228.108.99) 2014 оны 06 сарын 20

I never thought I would find such an everyday topic so enralhlting!

0  |  0
Top